Tuesday, December 27, 2011

“Болор цом-2012”-д орох эрхээ халааслав

УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн ГХ-ны сайд Г.Занданшатарын санаачилгаар Баянхонгор аймгийн “Болор цом-2011” яруу найргийн наадам 12 сарын 24-нд амжилттай зохион байгуулагдлаа. Тус наадамд 14 сум, МСҮТ, “Номгон”, “Номун далай”, ИЗИС, “Тэмүүжин” театр, ХДТ, 339-р цэргийн ангийн 60 гаруй найрагч оролцлоо.

Ардын уран зохиолч, төрийн шагналт Т.Галсан, П.Бадарч, Д.Цоодол, Д.Төрбат, Монголын зохиолчдын эвлэлийн хорооны гүйцэтгэх захирал Г.Мөнхцэцэг, зохиолч яруу найрагч Ц.Бавуудорж зэрэг үе үеийн “Болор цом”-ын эзэд, нэрт яруу найрагчид урилгаар оролцож, сэтгэгдлээ хуваалцан үнэтэй санал, сургаал, зөвлөмж өгч, амжилт хүслээ.

Монголын Зохиолчдын Эвлэлийн хорооны гүйцэтгэх захирал Г.Мөнхцэцэг авьяас билэгтнүүдийг дэмжиж орон нутагтаа яруу найргийн хур буулгах санаачилгыг дэвшүүлсэн Г.Занданшатар сайдад баяр хүргэж, тус наадамд түрүүлсэн яруу найрагчийг 2012 оны Улсын “Болор цом”-ын 30 дахь наадамд урьж, аймгийн “Болор цом” наадамдаа оноосон нэр өгч, жил бүр уламжлал болгон яруулахыг зөвлөлөө. Наадмын дүн гарахад 5-р багийн иргэн Б.Жавзандулам Гранпри хүртэж, “Болор цом-2012”-д орох эрхээ халаасаллаа.

No comments:

Post a Comment