Thursday, December 1, 2011

МОНГОЛ УЛСЫН ОРЧИН ҮЕИЙН ДИПЛОМАТ АЛБАНЫ 100 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН ШУУДАНГИЙН МАРКИЙН НЭЭЛТИЙН АРГА ХЭМЖЭЭ БОЛОВ

2011 оны 12-р сарын 01

Монгол Улсын орчин үеийн дипломат албаны 100 жилийн ойд зориулсан шуудангийн маркийн нээлтийн арга хэмжээ 2011 оны 12 дугаар сарын 1-ний Пүрэв гарагийн 12.00 цагт ГХЯ-ны Номин танхимд болов.

Гадаад харилцааны сайд Г.Занданшатар, “Монгол шуудан” төрийн өмчит хувьцаат компаний гүйцэтгэх захирал Г.Чинзориг нар “Монгол Улсын орчин үеийн дипломат албаны 100 жилийн ой”-н маркийг албан ёсоор нээв.

Гадаад харилцааны сайд Г.Занданшатар “Монгол шуудан” төрийн өмчит хувьцаат компаний гүйцэтгэх захирал Г.Чинзориг нар анхны өдрийн хоёр ширхэг дугтуйг тамгалж гарын үсэг зурж, Монгол Улсын маркийн музейд хадгалуулахаар “Монгол шуудан” ТӨХК-ий Маркийн музейн эрхлэгчид гардуулав. Мөн хүрэлцэн ирсэн зочдод дурсгалын марк гардууллаа.

Нээлтийн арга хэмжээнд Гадаад харилцааны дэд сайд Б.Болор, ГХЯ-ны ахлах албан тушаалтнууд, ахмад дипломатчид, хэвлэл мэдээллийн төлөөлөгчид оролцлоо.


No comments:

Post a Comment