Sunday, January 24, 2010

ТУРКИЙН СОНИН МОНГОЛЧУУДААС УУЛЧЛАЛ ХҮСЭВ

Түркийн “Реферанс” сонины 2010.01.21-ний өдрийн дугаарт "Монгол Улс Түркээс 20 мянган эрэгтэй авах гэж байгаа, энэ асуудлаар хоёр талын яриа хэлэлцээ үргэлжилж байгаа бөгөөд удахгүй өндөр хэмжээний төлөөлөгчид Түркт айлчилж дэлгэрэнгүй ярилцах юм байна” гэсэн агуулга бүхий ташаа мэдээлэл нийтлэгдсэн байна. Эл нийтлэлийн мөрөөр Анкара дахь Монгол Улсын ЭСЯ “Ийм яриа хэлэлцээ явагдаагүй, энэ нь ор үндэсгүй мэдээлэл болно” гэсэн тайлбарыг Туркийн телевиз, сонин хэвлэлд мэдэгдэж байгаа.

Мөн Туркд ийм ташаа мэдээ гарсанд харамсаж, энэ нь хоёр орны найрамдалт харилцаанд нөлөө үзүүлэх ёсгүй гэж үзэж байгаа бөгөөд уг агуулга бүхий мэдээг чухалчлан авч үзэхгүй байх хэрэгтэй тухай Туркийн ГХЯ-ны албан ёсны мэдэгдлийг Улаанбаатар дахь БНТурк Улсын ЭСЯ 23-нд ГХЯ-нд гардуулав.

Үүний зэрэгцээ сэтгүүлч Жалэ Өзгэнтүрк “Реферанс” сонины 2010.01.22-ны өдрийн дугаарт уучлал гуйсан зүйл нийтлүүлсэн байна. Түүнээс нь товчлон танилцуулбал “Би олон жил сэтгүүлчээр ажиллахдаа анх удаа цахим шуудангаар ийм олон эсэргүүцэл хүлээж авлаа. Би монголчуудыг гомдооё гэж хүсээгүй, тэгж яваагүй. Хэрэв гомдоосон бол уучлалт гуйж байна” гэжээ.

Жич: Тухайн улсын Элчин сайдын яамны мэдэгдэл Засгийн газрын байр сууриа төлөөлдөг. Өөрөөр хэлбэл, Засгийн газрын байр суурийг Элчин сайдын яам төлөөлж мэдэгдсэн тул үүнээс өөрөөр тайлбар нэхэх, нөгөө нь хийх шаардлага байдаггүй.

Гадаад харилцааны салбарынхан тусламжийн гараа сунгаж эхэллээ

Цаг агаар, өвөлжилтийн нөхцөл байдал хүндэрч байгаатай холбогдуулан хандивлагч байгууллагуудаас хандив, тусламж авах, нэмэгдүүлэх зорилгоор энэ оны 1 дүгээр сарын 18-ны өдөр ГXЯ-наас Улаанбаатар даxь Дипломат төлөөлөгчдийн газрууд, олон улсын байгууллагуудын төлөөлөгч нарт зориулан мэдээлэл xийсэн билээ. Уг арга хэмжээнд 17 олон улсын байгууллага, 10 Дипломат төлөөлөгчийн газар /ДТГ/-ын нийт 47 төлөөлөгч оролцсон.
Гадаад харилцааны сайд Г.Занданшатар болон ОБЕГ-ын дарга Ц.Амгаланбаатар Монгол Улс дахь өвөлжилтийн байдал хүнд, зарим аймаг, сумдын хувьд онцгой хүнд байгаа болон Засгийн газраас авч хэрэгжүүлж буй холбогдох арга хэмжээнүүдийн талаар танилцуулж, улмаар хандивлагч, түнш байгууллагуудын туслалцаа, дэмжлэг шаардлагатай байгаа тул хамтран ажиллахыг хүсч байгаагаа илэрхийлсэн.
ДТГ, олон улсын байгууллагуудын төлөөлөгчид туслалцаа, дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлэхийн сацуу юуны өмнө яг ямар төрлийн тусламж шаардлагатай байгаа, өмнө нь тохиолдож байсан зудаас ямар сургамж авсан, тусламжийг ард иргэдэд хэрхэн, яаж хүргэх, энэ тал дээр тодорхой бодлого байгаа эсэх зэрэг асуудалд дэлгэрэнгүй мэдээлэл өгөхийг хүсэв.
Дэлхийн зөн олон улсын байгууллагын төлөөлөгч хэлсэн үгэндээ тус байгууллага Засгийн газраас авч хэрэгжүүлж буй гамшгийн эсрэг бодлогын хүрээнд дэмжлэг үзүүлж ирснийг дурдаад, “H1N1” ханиадны халдварын эсрэг арга хэмжээнд 1 сая ам.доллар зарцуулаад байгаа тухай мэдээлэв. Түүнчлэн, тэрээр өнгөрсөн жил байдал хүндрэхэд хоол хүнсний туслалцаа хэрэгтэй гэж байсан хэдий ч хоол хүргэсэн айл өрхүүд өвлийн идэш хангалттай бэлтгэсэн байгаа тухай дурдаж байсан. Иймд яг ямар туслалцаа шаардлагатайг зөв тодорхойлоход анхаарах ёстой гэв.
Төлөөлөгчид мөн одоогийн өвөлжилтийн байдал дангаараа бус хавар гол асуудлууд ундрах болно, иймээс дунд хугацааны хөтөлбөр байгаа эсэх, энэ тал дээр Засгийн газраас ямар бодлого баримталж буй талаар асууж лавлав.
АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг /USAID/–ын төлөөлөгч их хэмжээний бэлэн мөнгөний туслалцаа үзүүлэх боломжгүй хэдий ч Засгийн газарт дэмжлэг үзүүлэхүйц зарим механизм байгааг хэлээд өөрсдийн үнэлгээний багийн дүгнэлтийг үндэслэн хэдий хэмжээний тусламж үзүүлэх боломжтойг тодорхойлох болно гэв.
Улаан загалмайн нийгэмлэгийн суурин төлөөлөгч Улаан загалмайн Гамшигтай тэмцэх яаралтай тусламжийн сангаас Монголын улаан загалмайн нийгэмлэгийн хүсэлтийн дагуу өнгөрсөн Баасан гарагт үйл ажиллагаанд нь зориулан 145 000 ам. долларын тусламж олгосон тухай мэдээлээд олон улсын үнэлгээний баг авчирч ажиллуулж байгаа тухайгаа хэлэв.
Оролцогчид санал болгосны дагуу 7 хоног тутам мэдээлэл бэлтгэж, ДТГ болон бусад ОУБ-уудад хүргүүлж байхаар болсон байна. Дараагийн мэдээллийг энэ сарын 26-нд НҮБ дээр болох хандивлагчдын уулзалт дээр хийхээр төлөвлөж байна.




Monday, January 18, 2010

ӨВӨЛЖИЛТИЙН БАЙДАЛ ХҮНДЭРЧ БАЙГААТАЙ ХОЛБОГДУУЛАН...

ӨВӨЛЖИЛТИЙН БАЙДАЛ ХҮНДЭРЧ БАЙГААТАЙ ХОЛБОГДУУЛАН,
ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Г. ЗАНДАНШАТАРААС УЛААНБААТАР
ДАХЬ ДИПЛОМАТ ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ГАЗРУУД, ОЛОН УЛСЫН
БАЙГУУЛЛАГУУДЫН ТӨЛӨӨЛӨГЧДӨД ХИЙСЭН МЭДЭЭЛЭЛ

Улаанбаатар, 2010.01.18

Эрхэм хүндэт элчин сайд нар,
Ноёд, хатагтай нар аа,

Юуны өмнө, хүчтэй газар хөдлөлтөд амь нас, эд материалын ихээхэн хохирол амсаад байгаа Гаитийн ард түмэнд Монгол Улсын Засгийн газар гүн эмгэнэл илэрхийлж байгааг мэдэгдье. Бид мөн хүмүүнлэг үйл хэргийн төлөө ажиллаж байгаад амь насаа алдсан НҮБ-ын ажилтнуудын ар гэр, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги-мүнд эмгэнэл илэрхийлж байна.

Уур амьсгалын өөрчлөлтийн улмаас дэлхийн өнцөг булан бүрт байгалийн гамшиг ойр ойрхон давтагдах болсны хор хохирлыг бид бүгд амсаж байна.

Ноёд, хатагтай нар аа,

Монгол Улс ч мөн хүнд хэцүү байдалд ороод байна. Огцом хүйтрэлийн улмаас хүний амь нас эрсдэж, цас ихээр орсны улмаас малын бэлчээр дарагдаад байна. Олон улсын хамтын нийгэмлэг «зуд» гэж мэддэг болсон тийм байгалийн гамшиг нүүрлэсэн сарууд эхлээд байна. Иймэрхүү зудын байдал 1999-2002 онд манай улсад тохиолдож байсан. Тэр зуднаар олон арван хүн амь насаа алдаж, 11 сая мал осгож үрэгдсэн. Олон улсын хамтын нийгэмлэг тэр хүнд үед бидэнд тусламжийн гараа сунгаж, зудын үр дагаврыг арилгахад дэмжлэг үзүүлсэн билээ.

Мэргэжилтнүүдийн ярьж байгаагаар зудын давтамж 10 орчим жилд нэг удаа тохиож байгаа тал байна. Тиймээс Монгол Улсын Засгийн газар энэ удаагийн хүнд өвлийг даван туулах талаар холбогдох арга хэмжээнүүд авч байна.

Улсын онцгой комиссоос малчдад эд материалын болон сэтгэл санааны тусламж дэмжлэг үзүүлэх аян, хөдөлгөөн өрнүүлэхийг нийт хүн ам, төрийн болон олон нийтийн байгууллагууд, хувийн хэвшлийнхэнд уриалан ажиллаж байна.

Энэ аян хөдөлгөөний хүрээнд Гадаад харилцааны яам та бүхэнд мэдээлэл өгөх энэхүү арга хэмжээг зохион байгуулж байгаа юм.

Улаанбаатар хотноо байгаа та бид ч сүүлийн жилүүдэд байгаагүй их хүйтэн өвлийг мэдэрч байна. Цаг агаар олон аймагт рекорд тогтоох хэмжээнд хүйтэрлээ. Аймгуудын дийлэнх нь 50 хүртэл сантиметрийн цасанд дарагдаж, одоогийн байдлаар 776,7 мянган мал хорогдоод байна. Олон зам даваа цасанд дарагдан боогдоод байна.

Нийтдээ 19 аймгийн 198 суманд өвөлжилтийн бйдал хүнд, үүнээс 8 аймгийн 94 суманд байдал онцгой хүнд байна.

Цаг агаарын урьдчилсан мэдээгээр энэ нэг, хоёр дугаар сард цас нэмэн орж, улам хүйтрэхээр байна. Ингэвэл, малын бэлчээр, өвс тэжээл бүр хүрэлцэхгүй болж, улам их мал хорогдох аюултай байна.

Манай Засгийн газрын эн тэргүүний зорилт бол хүний амь нас эрсдэхээс урьдчилан сэргийлэх явдал юм. Малчид маань малаа аврах гэж яваад амь насаа алдаж байна. Тиймээс Засгийн газар хамгийн их хүндрэлтэй байгаа бүс нутагт улсын нөөцөөс өвс тэжээл хүргэж, малчид болон малыг нь өвөлжөөнд нь авран хамгаалах арга хэмжээ авч байна. Тээвэр, шатахууны зардлыг Засгийн газар хариуцан ажиллаж байна.

Хэдийгээр Засгийн газар, нийт иргэд бүх боломжоо дайчлан ажиллаж байгаа боловч цаг агаарын гамшгийн байдлын цар хүрээ, үргэлжлэх хугацаа бидний чадавхи, хөрөнгө нөөцийг шавхаж магадгүй байна.

Өнгөрсөн жил манай нийт нутаг дэвсгэрийн 70 гаруй хувь нь гантай байсныг та бүхэн мэдэх байх. Өөрөөр хэлбэл, ган гачгийн улмаас манай бэлчээрийн нөөц ихээхэн хумигдсан. Үүний дээр, одоогийн их цас, хүйтэн цаг агаарын улмаас олон зуун мянган мал нэмж хорогдох аюул тулгараад байна. Хамгийн гол хүндрэл дөрөв, тав дугаар сард болно гэж тооцоолж байна.

Амьдралын цорын ганц эх үүсвэр болсон малаа алдах нь малчин айл өрхийн хувьд сүйрэл болно. Эдийн засаг, нийгмийн хор хөнөөл нь төсөөлшгүй их байх юм.

Ноёд, хатагтай нар аа,

Бид хүч чармайлт их тавьж байгаа боловч манай хандивлагчид, түншүүдийн нэмэлт тусламж, дэмжлэг шаардлагатай болж магадгүй байна. Монголчууд бид байгалийн гамшиг тохиолдож байсан өнгөрсөн үед манай найрсаг харьцаатай улс орнууд, байгууллагуудын дэмжлэг туслалцааг авч ирсэн, түүнд гүнээ талархаж явдаг билээ.

Хүний амь насыг аврахад шаардлагатай эн тэргүүний эд материал ач холбогдолтой болоод байна. Үүнд, дулаан хувцас, зөөврийн цахилгаан болон дулаан үүсгүүр, илчлэг ихтэй хүнс, эмнэлгийн анхан шатны тусламжийн иж бүрдэл зэрэг байж болох юм.

Манай малчид дохиолол, холбооны багаж төхөөрөмж сайтай байсан бол олон хүний амь насыг аврах боломжтой байсан гэж би бодож байна.

Бид аль болох олон мал аварч чадвал малчдын амьдралд учирч болох олон сөрөг үр дагавраас урьдчилан сэргийлж чадах болно. Иймд хүнд хэцүү байгаа орон нутагт өвс тэжээл, нэмнээ хүргэх, малын өвөлжөө шинээр байгуулах шаардлага их байна.

Эцэст нь, одоогоор байдал гамшгийн онц байдал тогтоох хэмжээнд арай хүрээгүй байгаа хэдий боловч тун ойр байгааг хэлэх хэрэгтэй. Тиймээс хэрэв гамшгийн байдалд хүрвэл юу хийж болох вэ гэдэг талаар бодож байхыг та бүхнээс хүсч байна.
Гэхдээ урьдчилан сэргийлэх нь байдал хүндэрсний дараахь эмчилгээнээс дээр гэдгийг бид бүхэн мэднэ. Тийм ч учраас манай малчид, тэдний амьжиргааны эх үүсвэр болсон малд учрах хор хохирлыг аль болох багасгах чиглэлээр урьдчилан сэргийлэх ажилд та бүхэнтэй хамтран ажиллахыг хүсч байна.

Та бүхэн цаг зав гарган ирсэнд талархаж байна. Тодруулах асуудал байвал манай холбогдох мэргэжлийн яам, байгууллагын төлөөлөгчид тодорхой хариулт өгөхөд бэлэн байна.

Баярлала

BRIEFING BY G. ZANDANSHATAR,
MINISTER FOR FOREIGN AFFAIRS AND TRADE,
ON BAD WINTERING

Ulaanbaatar, 18 January 2010

Ambassadors,
Ladies and Gentlemen,

First of all, I wish to inform you that the Government of Mongolia is offering its sympathy to the people of Haiti who have suffered devastating earthquake consequences. Our condolences go also to Secretary-General Ban Ki-moon and the families of UN staff who lost their lives while serving the humanitarian cause.

Everywhere in the world, we witness the dire consequences of climate change that result in frequented natural disasters.

Ladies and Gentlemen,

Mongolia is facing also a difficult time. An extreme cold weather has taken lives. Heavy snow falls have buried pastures. It seems to be the beginning of months of natural disaster that the international community has known as zud. Previously, a similar situation occurred in 1999 through 2002. Tens of human lives and a combined number of 11 million animals were lost in that zud. The international community gave their hands at that difficult time and helped relieve the severe consequences.

As experts say, a zud seems to happen every 10 or so years. Therefore, the Government of Mongolia is taking numerous actions to cope with this severe winter.

The State Emergency Commission has issued an appeal to all population, state and non-governmental organizations and private sector to launch an aid campaign to support herders materially and morally.

Within this campaign framework, the Ministry of Foreign Affairs and Trade is organizing this briefing on the current situation.

Even in Ulaanbaatar we all could witness the temperature, coldest in recent years. The drop has been a record in many aimags. Most of the aimags are covered by up to 50 centimeters of snow. As of today, 776.7 thousand animals were lost. Many transport routes have been blocked by heavy snow.

The severe wintering hit altogether 198 soums in 19 aimags of which 94 soums in 8 aimags have plunged into a zud.

Weather forecasts suggest that snow falls and cold temperature will continue throughout January and February. This will amount to an end of pasture and fodder and a considerable loss of animals.

The Government’s priority is to prevent undue loss of human lives. Herders lose their lives while trying to save their animals. Therefore, the Government is delivering to most affected areas fodder and forage from its reserve to keep the herders in their winter refuge.

Heavy machinery, ambulance vehicles, trucks are mobilized to reach affected towns and families. Fuel costs are financed by the Government.

Though the Government and the population at large are doing their best, the severity and the duration of such an extreme weather could overwhelm our capacity and resources.

As you may know, about 70 percent of the territory suffered from drought last year. That means the pastural capacity shrank considerably. This coupled with heavy snow and cold temperature will starve many animals to death. The peak usually happens in April and May.

The loss of their only living source will devastate herders’ families. Economic and social impacts will be disastrous.

Ladies and Gentlemen,

Despite our efforts, we might need additional assistance and support from our donors and partners. The Mongolians always appreciate the help and support rendered by our friendly countries and organizations during the past natural calamities.

Supply of emergency essentials that help save lives will be most welcome. These might include warm clothing, portable power and heating devices, high calorie foods, first-aid kits, etc.

I think we could have saved many lives had the herders had human tracking devices.

If we save as many as possible animals, that would help prevent many primary and secondary aftermaths. Therefore, it is essential to provide those most needed with animal fodders, animal shelters and clothing.

Finally, I should tell you that it is not yet a “Red Alert” situation. However, we seem to be moving closer to it. Therefore, I ask you to consider what you can do if a disaster becomes imminent.

Nevertheless, as we know, prevention is better than cure. That is why we wish to cooperate with you on preventive measures to the extent possible to minimize possible negative consequences for our herders and their living source.

In conclusion, I thank you for your time and care. If any questions, our respective ministries and agencies are present here to give detailed answers.

Thank you.

Wednesday, January 6, 2010

Зургийн галлерей

Солонгосын Гадаад хэрэг, худалдааны сайд Ю Мен Хвантай уулзав.




Японы Гадаад хэргийн сайд К.Окадатай уулзалт хэлэлцээ хийв.



Японы парламентийн төлөөлөгчдийн танхимын дарга Т.Ёкомичид бараалхав.



Төрийн өмчит "Монатом" ХХК-ийн Япон дахь салбарын нээлтэнд оролцсон. Японоос урьд өмнө нь орж ирж байгаагүй том хөрөнгө оруулалтыг энэ компани оруулж ирнэ гэж найдаж байгаа.



Японы Эдийн засаг, үйлдвэр, худалдааны яамны сайд М.Наошиматай ажил хэргийн уулзалт хийсэн. 18 жил парламентийн гишүүнээр ажилласан туршлагатай хүн.




Токиод Монгол, Японы Засгийн газар, бизнес эрхлэгчдийн зөвлөлдөх уулзалт болсон. 3 дахь удаагаа зохиогдож байгаа энэ уулзалтанд манай 30 гаруй, японы 90 гаруй бизнес эрхлэгчид хуран чуулсан. Хэд хэдэн салбарт хамтран ажиллах гэрээ, хэлцэл хийгдсэн. Тун удахгүй үр дүн нь гарах байх аа.


Японы Нагояа хотод Өргөмжит консул томилох ёслол Япон дахь Монголын ЭСЯ дээр болсон.




Шатар бол миний хамгийн дуртай спорт. Юм бодоод суух ч аятай шүү.



ЗГХЭГ-ын дарга Ч.Хүрэлбаатар бид хоёр сайдаар томилогдсоны дараа бие биендээ амжилт хүссэн. "Төрийн төлөө хоёргүй сэтгэлээр ажиллана шүү"



Миний сонгогдсон тойрог болох Хонгор нутгийн ахан дүү, сонгогчидтойгоо авахуулсан зургууд.
Хамгийн сүүлийн зураг бол манай сонгогчид Төрийн ордныг үзэх үеэр дарсан юм.









Tuesday, January 5, 2010

Солонгос, Японд айлчлав

Зохион байгуулсан ажлууд

Г.Занданшатарын зохион байгуулсан арга хэмжээнүүд:
• Улаанбааатар хотод жил бүр сар шинийн өмнө “Хонгор нутгийн хуралдай”, “Нэг баг-нэг шилдэг бүтээгдэхүүний” үзэсгэлэн худалдааг зохион байгуулдаг.
• Баянхонгор аймагт авилгын хууль хэлэлцэж буйтай холбогдуулан “Авилгын эсрэг сургалт семинарыг зохион байгуулсан.
• Хууль зүй Дотоод хэргийн яамтай хамтран гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үүднээс цагдаагийн албан хаагчид, иргэдэд сургалт семинар зохион байгуулсан.
• “Эх нутгаа хөгжүүлэхийн төлөө” чуулга уулзалтыг зохион байгуулж, Хонгор нутгаа яаж хөгжүүлэх вэ?, Хөгжлийн гарцад залуусын оролцоо ямар хэлбэрээр байх вэ? сэдвээр сургалт хэлэлцүүлэг явуулж, бүтээлч ажлыг өрнүүлэн Түйн голын ай сав газрын дагуух хур хог хаягдлыг цэвэрлэх ажлыг зохион байгуулсан..
• Бичил, Санхүү, Жижиг дунд үйлдвэрлэгчдийн дунд Бизнес Эрхлэгчдийн Чуулганыг 2005.05-р сард зохион байгуулав.
• Залуучуудын жилийн сүүлийн арга хэмжээ болгон бүх сумдын залуучуудыг төлөөллийг оролцуулсан “Хонгор нутгийн хөгжилд Залуучуудын оролцоо” чуулга уулзалтыг зохион байгуулж “Алтан намар” залуучуудын соёл урлагийн нэгдсэн арга хэмжээг зохион байгуулсан.
• Залуу бизнес эрхлэгчдийн чуулга уулзалтыг зохион байгуулав.
• Монголын Залуу багш эмч нарыг дэмжих, тэдний эрх ашиг сонирхлыг төлөөлөх зорилгоор Залуу эмч нарыг чуулга уулзалтыг зохион байгуулж клубуудыг байгуулсан.
• Уяачдын чуулга уулзалт
• “Монгол тандаа зүтгэе” залуусын чуулга уулзалт
• Улаанбаатар хотод Анх удаа Залуу малчдын чуулга уулзалт
• Жил бүрийн шинйин 15-нд Улаанбаатар хот дахь Баянхонгорчуудын золгуутыг уламжилал болгон зохион байгуулдаг болсон.
• 2009 онд Улаанбаатар хот дахь Баянхонгор аймгийн нутгийн зөвлөлөөс “Нэг баг Нэг шилдэг бүтээгдэхүүн” үзэсгэлэн худалдааг Баянхонгор аймгийн ЗДТГ, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамтай хамтран Улаанбаатар хотод Монголын Үйлдвэрчний Соёлын төв өргөөнд 2009 оны 02-р сарын 6, 7-ны өдрүүдэд зохион байгуулан үзэсгэлэн худалдаанд оролцохоор ирсэн 100 гаруй иргэд, малчид бизнес эрхлэгчдийг үндэсний томоохон үйлдвэрлэгчид “Спирт бал бурам” ХК, “ Говь” ХК, “Алтантариа” ХК, Милл хаус зэрэг үйлдвэрүүдийн үйл ажиллагаатай танилцуулж хөдөөгийнхөнд өндөр үнэтэй хүрдэг хэрэгцээт бараа бүтээгдэхүүнийг үйлдвэрийн үнээр нь худалдан авах боломжоор хангах ажлуудыг зохион байгуулсан.
• Оддын гайхамшигт зурхайг бүтээгч, Монголын шашин соёл, шашны зан үйлд монгол ёс уламжилалыг нэвтрүүлэгч Эрдэнэбандид хутагт Ламын гэгээн Лувсанданзанжанцаны мэндэлсний 370 жилийн их ойг тэмдэглэлээ.
Энэхүү ойн хүрээнд нутгийн зөвлөлөөс Монголын шашин соёл, шашны зан үйлд монгол ёс уламжилалыг нэвтрүүлсэн, их бага 5-н ухааны орныг судалж хөгжүүлэн баяжуулахад оруулсан хувь нэмрийг олон нийт, залуу үеийнхэнд таниулах, Баянхонгор аймгаа сурталчлах олон ажлуудыг зохион байгуулсан.
- 2009 оны 4-р сарын 15-ны Эрдэм шинжилгээний бага хурлыг өдөр зохион байгуулан Үндэсний түүхийн музейд Баянхонгор аймгийн музейн болон бусад сүм хийдээс Ламын гэгээний болон шашин соёл, зан үйлтэй холбогдолтой үзвэрийн үзэсгэлэн гаргалаа
-Баянхонгор аймгийн бүх сумдын ЕБС-ийн нийт сурагчдын дунд Эрдэнэбандид хутагт Ламын гэгээн Лувсанданзанжанцаны талаар эссэ, зохион бичлэгийн уралдаан зарлан зохион байгуулж шалгарсан хүүхдүүдэд Баянхонгор аймгаас төрөн гарсан зохиолч, яруу найрагч, эрдэмтид, дуучдын зохиол бүтээлүүдийг хамарсан бичил номын цуглуулгаар шагнаж урамшууллаа.
-Ламын гэгээний мэндэлсэн Хаврын тэргүүн сарын шинийн 15 буюу аргын тооллын 2009 оны 3-р сарын 11-ны өдөр “Чингис тэнгэрийн тойн” баримтат киног телевизүүдээр гарган. Ламын гэгээний мэндэлсний 360 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлсэн үйл явдлыг багтаасан баримтат кино, ЭШБХ-аас гарсан ном бүтээлээ
- Улаанбаатар хотод болон бусад Дархан, Эрдэнэт хотуудаар хандив аяныг өрнүүлэн ойг тэмдэглэх хөрөнгийг ихэнхийг бүрдүүлэн шийдвэрлэсэн.
• Халх голын 70 жилийн ойн хүрээнд ОХУ, Монголын залуусын “Халх гол- 7070” телевизийн реалити шоу зохион байгууллаа.

• Баянхонгор аймгийн төрийн албан хаагч болон залуучуудыг Монгол- БНХАУ байгуулагдсаны 60 жилийн ойн хүрээнд БНХАУ-аас айлчлах бүрэлдэхүүн, ОХУ-ын Эрхүү хотод зохион байгуулагдсан залуучуудын “Байгал-2020” бүсийн уулзалт, БНХАУ-ын худалдааны яамнаас зохион байгуулдаг богино хугацааны сургалтуудад хамруулж байна.

• Нийгмийн ардчилалын хүрээнд Баянхонгор аймгийн Шаргалжуут тосгонд 11 аймгийн залуучуудын “Би Монгол хүн” чуулга уулзалтыг зохион байгуулсан.

• Бичил уурхай, гар аргаар алт олборлогч иргэдийнхээ асуудлыг шийдэх үүднээс Швейцарийн хөгжлийн агентлагийн “Тогтвортой бичил уурхай“ төсөл, Эрдэс баялаг, эрчим хүчний яамтай хамтран Ерөнхий сайдын ивээл дор үндэсний зөвлөгөөнийг зохион байгуулсан.

• Хууль зүйн яамтай хамтран эмэгтэйчүүдийн хүчирхийлэл, хар тамхи зэрэг нийгмийн сөрөг үзэгдлүүдийг нийгэмд хандуулах үүднээс “Хүчирхийллийн эсрэг хамтдаа” үндэсний зөвлөлгөөн зохион байгууллаа.

• Улаанбаатар хотод найрамдал хүүхдийн төвд бүх аймгийн залуучуудын төлөөлөл оролцсон “Нийгмийн ардчилалын төлөө залуучуудын чуулга” уулзалтыг зохион байгуулсан.

• Жил бүр уламжилал болгон “Хонгор нутгийн сор” шинэ жилийн цэнгүүнийг зохион байгуулдаг.

• Жил бүр уламжилал болгон “Алтан сарнай” оны тэргүүн наадмыг зохион байгуулдаг.

Тойрогт хийсэн ажлууд /2004-2009/

2004-2009 онуудад тойрогтоо хийгдсэн ажлуудаас товчхон дурьдвал:

1. 2005 онд Арвайхээр-Баянхонгорын 110 кв-ийн цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцыг гүйцэтгэн ашиглалтанд оруулснаар Баянхонгор сум, Өлзийт, Баян-Овоо сум, Эрдэнэцогт сум, Шаргалжуут тосгон төвлөрсөн эрчим хүчний системд холбогдсон. Аймгийн төв төвийн төвлөрсөн эрчим хүчинд холбогдсноор бүх сумд эрчим хүчинд холбогдох боломж бүрдсэн. 2007-2009 онд Хүрээмарал, Баянбулаг сумаас бусад сумд эрчим хүчинд холбогдсон. Энэхүү Баянбулаг, Хүрээмарал ЦДАШ-ын хөрөнгийн асуудлыг 2010 оны улсын төсөвт тусгагдсан.
3. 2005 онд Арвайхээрээс-Баянхонгорын чиглэлд сайжруулсан хайрган хучилттай зам тавих 8 тэрбум төгрөгийн хөрөнгийг Дэлхийн банкны санхүүжилтээр шийдвэрлэсэн.
4. Арвайхээр-Баянхонгор чиглэлийн хайрган хучилттай замыг хатуу хучилттай болгох ажлыг эхлүүлсэн.
5. Аймгийн төвийн цахилгааны нам хүчдлийн шугамыг иж бүрэн шинэчилж сумдын дотоод 04-ын цахилгаан дамжуулах шугмыг шинэчлэх хөрөнгийг Улсын төсөв болон дэлхийн банкны хөрөнгөөр шийдвэрлэсэн. Мөн 2010 онд үлдсэн Өлзийт, Хүрээмарал, Баянбулаг сумдын 04 ЦДАШ-ыг шинэчлэх, аймгийн төвийн дэд станцад шинээр трансформатор нэмж тавих хөрөнгийг шийдвэрлээд байна.
6. Харилцаа холбооны чиглэлээр орчин үеийн техник нэвтэрч бүх сумд үүрэн телефонд холбогдох боломж бүрдүүлж, өндөр хурдны шилэн кабельд холбогдлоо.
7. Аймгийн төвд Прокурорын газрын барилга, Шүүхийн барилга, ХХААГ-ын барилгыг хөрөнгийг шийдвэрлэн ашиглалтанд орсон.
8. Олон сувгийн телевизийг хүлээн авч дахин дамжуулах станцыг аймгийн төв сумдад суурилуулан дөрвөн сувгийн телевиз үзэх боломж бүрдүүлсэн.
9. Баянхонгор аймгийн төвд 640 хүүхдийн суудалтай 4 дүгээр арван жилийн дунд сургуулийн барилга шинээр барих хөрөнгийг шийдвэрлэн ашиглалтанд ороод үйл ажиллагаагаа явуулж байна.
10. Хүүхэд залуучуудыг чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, соён гэгээрүүлэх “Хүүхэд, Залуучуудын хөгжлийн төв”-ийг барих хөрөнгийг шийдвэрлэн ашиглалтанд оруулаад байна.
11. Аймгийн төвд 140 ортой цэцэрлэгийн барилгыг эхлүүлээд байна.
12. Баянхонгор сумын 6-р цэцэрлэгийн өргөтгөл хийж ашиглалтанд орууллаа.
13. Ядуурлыг бууруулах ажлын байр нэмэгдүүлэх үүднээс ОУ-ын байгууллагатай хамтран малжуулах төслийг хэрэгжүүлж 400 өрхийг малжуулсан.
14. “Өрхийн тариалан” төсөл хэрэгжүүлэн газар тариалан эрхлэлтийн сургалтыг зохион байгуулан газар тариалан эрхлэх замаар өрхийн орлогыг нэмэгдүүлэн 3000 гаруй өрхийг ажлын байраар хангах зэрэг ажлыг зохион байгууллаа.
15. Солонгос улсад 350 гаруй залуусыг гэрээгээр явж ажиллах ажлыг зохион байгуулсан.
16. 2004 оноос “Гэр хөтөлбөр” хэрэгжүүлж орон гэргүй 300 өрхөд гэр олгосон. Мөн ОУ-ын байгууллагуудтай хамтран 85 гэр, Байгалийн гамшгийн улмаас гэр орноо алдсан 5 өрхөд гэр олгоод байна. Нийт 490 өрхийг гэртэй болгоод байна.
17. Тойргийнхоо сургалтын төлбөрөө төлөх боломжгүй 80 оюутны сургалтын төлбөрийг шийдвэрлэж, Мөн жил бүр оюутнуудыг төрийн сангийн буцалтгүй тусламж, зээлд хамруулах ажлыг зохион байгуулж байна.
18. Аймгийн нэгдсэн эмнэлгийн мэс засал, төрөх эмэгтэйчүүдийн тасгийн их засварын хөрөнгийг шийдвэрлэн засварлууллаа
19. 2006 онд Нэгдсэн эмнэлгийн дотор мэдрэл, амбулаторын барилгын засварын 580.0 сая төгрөгийн хөрөнгийг шийдвэрлэн иж бүрэн их засварын хийлгүүллээ.
20. Аймгийн нэгдсэн эмнэлгийн орчин үеийн оношлогоо, эмчилгээний багаж төхөөрөмжөөр хангасан. Мөн эхийн бууруулах зорилгоор иж бүрэн тонгоглогдсон түргэний машин, зарим сумдын түргэний машинуудыг шинэчилсэн.
21. Аймгийн төвд шинээр 50 ортой эмнэлгийн барилгын ажлыг эхлүүлээд байна.
22. Аймгийн төвд 1.5 км асфальтан зам, явган хүний зам, гудамжны гэрэлтүүлэг, цэцэрлэгт хүрээлэн байгуулах, зургаан иж бүрдэл тоглоомын талбай, спортын талбай, ахмадын настны нарлах сүүдрэвчийг байгуулах ажлуудыг хийсэн.
23. Аймгийн төвийн ЕБ-ын 3 сургуулийн их засвар, Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн их засвар, тоног төхөөрөмжийн шинэчилсэн.
24. Аймгийн төвд интернет төв байгуулсан.
25. Аймгийн төвийн Хөгжим Драмын театрын их засвар, сандлыг шинэчлэх хөрөнгийг болон спорт заалны их засварын хөрөнгийг шийдвэрлээд байна.
26. Галуут суманд 320 суудал, сургуулийн барилга шинээр барих, спортын заалны шинэчлэлд 526.6 сая төгрөг тусган шинээр эхлүүллээ
27. Өлзийт суманд соёлын төв, спорт залны барилгыг шинээр барьж ашиглалтанд оруулж, дотуур байрны их засвар хөрөнгө асуудал, гэр цэцэрлэг байгуулан цэцэрлэгийн тоглоом, Дэлхийн банкны төслөөр дунд сургуулийн дотуур байрны гал тогоо, хүүхэд хөгжлийн төвийг тохижуулах болон тоног төхөөрөмжөөр хангаж “Ямаха” маркийн хөгжим аппаратур олгон, багын засаг дарга нарыг унаажуулах, асуудлыг шийдвэрлэсэн.
28. Баян-Овоо сумын соёлын төвийн барилга, Хоолтын услалтын системийг сэргээн засварлан, багын засаг дарга нарыг унаажуулсан
29. Баянхонгор сум, Өлзийт, Шаргалжуут тосгоны ЗДТГ-ын их засвар хийсэн.
30. Шаргалжуут тосгонд спорт зал-соёлын төв цогцолборыг шинээр бариулан, багийн төвийн их засвар, 8-н жилийн сургуулийн хичээлийн байр, дотуур байрны их засвар, цэцэрлэгийн барилгын засвар, халаалтын системийг шинэчлэн, багийн засаг даргыг унаажуулан, Дэлхийн банкны төслөөр дунд сургуулийн дотуур байрны ариун цэврийн өрөөг засварлах, гал тогоо, соёл мэдээллийн төвийг тохижуулах болон тоног төхөөрөмжөөр хангалаа.
Шаргалжуут тосгоноос Өлзийт сумын чиглэлд 30 км сайжруулсан шороон зам тавьсан.
31. Жил бүр уламжилал болгон сар шинийн баяраар 1200 өндөр настанд хүндэтгэл үзүүлж гарын бэлэг гардуулдаг болсон.
32. Хоногт 3-4 л сүү өгдөг арвин ашигт шимт Кубын “Тоггенбург” гүн хөлдөөсөн үрийг цөм сүрэг бүрдүүлэх, Галшир удмын адууг нутгийн адуутай цус сэлбэх ажлыг зохион байгуулж байна.
33. Газар тариалангийн иж бүрдэл бага оврын тракторыг хөнгөлттэй үнээр нийлүүлэх ажлыг зохион байгуулж байна.
34. Баянхонгор аймгийн эмэгтэйчүүдийн зөвлөл, Баацагаан сумын сургуулийн дотуур байранд хүүхдийн сүүний газар, сургуулийн дотуур байрны гал тогооны газар ашиглах зориулалтын хоногт 50-100 л сүү боловсруулах иж бүрэн тоног төхөөрөмжийг олгов.
35. Малын хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, илрүүлэх зорилгоор болзолт уралдааныг зохион байгуулж Honda маркийн мотоциклоор шагнав.
36. Гар аргаар алт олборлож байгаа иргэдийн нийгмийн хангамжийг сайжруулах зорилгоор Швейцөрын хөгжлийн агентлаг хүсэлт тавьж “Тогтвортой бичил уурхай” төслийг хэрэгжүүлж байна. Мөн ”Канад- Монгол” сантай хамтран гар аргаар алт олборлож буй иргэдийн хүүхдүүдэд албан бус сургалт, Олон улсын хөдөлмөрийн байгууллагад хүсэлт тавьж “Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрүүдтэй устгахад чиглэгдсэн орон нутгийн нэгдмэл үйл ажиллагаа”-ны төслийг хэрэгжүүлж байна.
37.2009 оны 10-р сард Тогтвортой бичил уурхай төсөлтэй хамтран “Бичил уурхай ба хөдөөгийн хөгжил” үндэсний зөвлөгөөнийг Ерөнхий сайдын ивээл дор зохион байгууллаа.
38. Гурванбулаг сумын 10 ортой эмнэлгийн барилгыг барьсан.
39. Баянхонгор сумын сүрьеэгийн эмнэлгийн барилгын засварт 30 сая төгрөг тусган засварлалаа.
40. Галуут сумын эмнэлгийн барилгын засварын хөрөнгийг шийдвэрлэсэн.
41. Баян-Өндөр сумын соёлын төвийн барилгын хөрөнгийг улсын төсөвт тусгасан.
42. Баянбулаг сумын шинэ соёлын төвийн барилгад 84.0 сая төгрөг тусгуулан ашиглалтанд оруулж 5.0 сая төг-ийн иж бүрэн хөгжим аппаратур олголоо.
43. ЖДҮ-ийг хөгжүүлэх зорилгоор Нэг баг-нэг шилдэг бүтээгдэхүүн төслийг хэрэгжүүлэн сум бүрт жижиг үйлдвэр байгуулсан.
44.Заг-Гурванбулагийн хоорондын 10 кВт-ын ЦДАШ-ын засвар, Гурванбулаг сумын дотоод 0.4 кВт ЦДАШ-ыг шинэчлэхэд 85.0 сая төгрөгийн асуудлыг шийдсэн.
45. Аймгийн хэмжээний 2009-2010 оны хичээлийн жилд 1-р ангид элсэн орж байгаа 6 настай бүх /1600 /хүүхдүүдэд хичээлийн иж бүрдэл хэрэгсэл, цүнх олгосон. Мөн эмзэг бүлгийн 400 гаруй сурагчдад хичээлийн хэрэгсэл, Аймгийн хэмжээний сургуулиудад сагсан болон волейболын бөмбөг гардуулсан.
46.Залуу хойч үеийг биеийн тамир, спортоор хичээллүүлэн эрүүл чийрэг өсгөх үүднээс хөл бөмбөгийн задгай талбай байгуулахад 100.0 сая төгрөг, Аймгийн хэмжээний ЕБ-ын бүх сургуулиудад бөхийн дэвжээ олгоод байна.
47. Хуучин хогын цэгийг дарж, хогын цэг шинээр барьж байгуулах хөрөнгийг шийдвэрлэсэн.
48. Ламын гэгээн Лусанданзанжанцаныг алдаршуулах үндэсний соёлын төв барьж байгуулахад 150.0 сая төгрөгийг шийдвэрлэсэн.
49. 2009 онд Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд ЖДҮДСангаас 800.0 сая төгрөг хувиарлуулсан.
50. Баянхонгор аймгийн төвд, Баянлиг суманд сүүний үйлдвэр байгуулах асуудлыг шийдвэрлэсэн
Аймгийн Номундалай ахлах сургууль, Шинэжинст, Баацагаан, Жинст, Баянбулаг сумдын соёлын төвд үндэсний хөгжим, иж бүрдэл аппаратур олгууллаа.

САНААЧЛАН ӨРГӨН БАРЬЖ БАТЛУУЛСАН ХУУЛИУД

УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН, ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН, ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Г.ЗАНДАНШАТАРЫН 2004-2008 ОНД САНААЧЛАН ӨРГӨН БАРЬЖ БАТЛУУЛСАН ХУУЛИУД

1. Үндсэн хуулийн цэцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах
2. Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах
3. Хүн амын орлогын албан татварын хуульд өөрчлөлт оруулах төслийг өргөн барьж,
4. Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
5. Аж ахуйн нэгж, байгууллагын орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
6. Ашигт малтмалын үнийн өсөлтийн гэнэтийн ашгтийн таварын тухай, Татварын ерөнхий хуульд нэмэлт оруулах тухай, Аж ахуйн нэгж, байгууллагын орлогын албан татварын хуульд нэмэлт оруулах тухай
7. Байгаль орчныг хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
8. Ойн тухай хуулийн шинэчилсэн найруулга
9. Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын тухай
10. Жижиг дунд үйлдвэрлэлийн тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
11. Бичил уурхайн тухай / Хэлүүлцгийн шатандаа яваа/
12. Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
13. Нийгмийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нэгдсэн төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төрийн албаны тухай хуулийн зарим зүйл заалтыг хүчингүйд тооцох тухай, Төрийн албаны тухай хуулийн зарим зүйл заалтыг хүчингүйд тооцох тухай
14. Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай
15. Олон хүүхэд төрүүлсэн эхчүүдэд тэтгэмж олгох тухай
16. Химийн хорт бодисын тухай
17. Валютын зохицуулалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
18. Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хууль
19. Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуулийн төсөл
20. Үндэсний аюулгүй байдлыг хангахад стратегийн ач холбогдол бүхий аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг хэрэгжүүлэх журмын тухай, Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулиудын төсөл
21. “Төрийн бэлгэ тэмдгийн тухай хууль”, Нийтээрээ тэмдэглэх баяр, болон тэмдэглэлт өдрүүдийн тухай” хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах
22. “Татварын зөвлөгөө өгөх үйл ажиллагааны тухай” хуулийн төсөл
“Монгол Улсыг хөгжүүлэх сангаас хөрөнгө гаргаж мах худалдаж авах” УИХ-ын тогтоолын төсөл, Мах, борц хөтөлбөр хэрэгжүүлэх,
23. “Алс хязгаарын нэмэгдэл олгох тухай” хуулийн төсөл
24. “Бэлчээрийн тухай” хуулийн төсөл
25. “Хүний хөгжлийн сангийн тухай” хууль

Ажилласан хуулийн төслүүдээс;
1. Татварын багц хууль
2. Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль
3. Лизингийн тухай хууль
4. Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн ажлын хэсгийн ахлагч
5. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах.
6. Төсвийн байгууллагын удирдлага санхүүжилтийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн ажлын хэсгийн гишүүн
7. Монгол банкны үйл ажиллагааны болон Төрийн мөнгөний бодлогын хэрэгжилт, Төв банкны Хяналтын зөвлөлийн үйл ажиллагааг идэвхжүүлэх талаар хийж буй ажлыг шалгаж танилцах ажлын хэсгийн ахлагч
8. Ашигт малтмалын тухай хууль болон хөрөнгө оруулалтын гэрээний санал дүгнэлт гаргах ажлын хэсгийн гишүүн
9. Улсын нөөцийн тухай хууль
10. Зарим барааны үнийн өсөлтийн албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай.
11. МУ-ын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого батлах тухай
12. Ургамал хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл
13. Газрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл
14. Татварын Ерөнхий хууль
15. Гаалийн тухай хуулийн төсөл, Гаалийн тарифын тухай хуулийн төсөл
16. “Зарим газар нутгийг улсын хамгаалалтанд авах тухай” УИХ-ын тогтоолоор төсөлд Баянхонгор аймгийн Жинст, Богд, Баянлиг, Баянговь сумдын зааг нутагт орших Их Богд уул орчмын газар нутгийг байгалийн цогцолборт газрын ангилалаар тус тус улсын хамгаалалтад авах талаар саналыг гарган хамгаалтанд авсан.
17. Малын индексжүүлсэн даатгал төсөл”- ийн хөгжлийн зээлийн гэрээг соёрхон батлах ажлын хэсгийн ахлагч
18. Улсын төсвийн хөрөнгөөр геологи хайгуулын ажил хийгдсэн орд газрын жагсаалт гарган тэдгээрийн төсөвт эргэн төлөлт хийсэн байдал, эргэн төлөлтийн тооцоог тодорхойлсон арга зүй, түүний барагдуулалт, геологийн судалгааны бодлогын байдалтай танилцаж дүгнэлт гаргах ажлын хэсгийн ахлагч
19. Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн ажлын хэсгийн ахлагч
20. Монгол Улсаас Оросын Холбооны Улсад төлөх их өрийн төлж барагдуулсан тухай асуудлыг шалгах үүрэг бүхий ажлын хэсгийн гишүүн.
21. Монгол Банкны үйл ажиллагааны талаар хийж буй ажлыг шалгаж танилцах ажлын хэсгийн ахлагч
22. 2004 оны төсвийн гүйцэтгэлийн ажлын хэсгийн ахлагч
23. Ашигт малтмалын лицэнз олголт, ашиглалт, төлбөр тооцооны байдалтай танилцан боловсруулах ажлын хэсгийн гишүүн
24. Нийгмийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай,
25. Нэгдсэн төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай,
26. Төрийн албаны тухай хуулийн зарим зүйл заалтыг хүчингүйд тооцох тухай,
27. Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай /2007.11.30-ны хуулиар батлагдсан/
28. Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай