Monday, December 26, 2011

НОМЫН БАЯР БОЛОВ


Монгол Улсын орчин үеийн дипломат албаны 100 жилийн ойд зориулсан “Монгол Улсын гадаад харилцааны зуун жилийн түүхийн тойм 1911-2011”, “Монгол Улсын Гадаад харилцааны яам 1911-2011”, “Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газруудын түүх”, “Монгол Улсын орчин үеийн дипломат албаны нэрт зүтгэлтнүүд” номнууд, “Монгол Улсын гадаад харилцаа 100 жилд” гэрэл зургийн цомог, “Алтан аргамж” дурдатгалын цуврал болон Монгол Улсын гадаад харилцааны “Хөх ном”-ын ээлжит дугаар зэрэг номын баяр 2011 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 10 цагаас ГХЯ-ны “ Номин” танхимд болов.

Нээлтийн үеэр ГХЯ-ны сайд Г.Занданшатар нээж үг хэлэн, номын зохиолчид номоо танилцуулав.

• “Монгол Улсын гадаад харилцааны 100 жилийн түүхийн тойм, 1911-2011 он” номын редакцын зөвлөлийн ахлагчаар Ц.Гомбосүрэн, редакцын зөвлөлийн гишүүдээр түүхийн ухааны доктор Т.Төмөрхүлэг, түүхийн ухааны доктор З.Лонжид, Эдийн засгийн ухааны доктор Н.Мишигдорж нар
• “Монгол Улсын орчин үеийн дипломат албаны нэрт зүтгэлтнүүд”, “Монгол Улсаас хилийн чанад суугаа ДТГ-ууд”, “Монгол Улсын Гадаад харилцааны яам, 1911-2011 он” номуудын ерөнхий редактораар Д.Ёндон
• Монгол Улсын гадаад харилцаа 100 жилд гэрэл зургийн цомгийн ерөнхий редактораар Тусгай үүрэг гүйцэтгэгч элчин сайд Б.Батхишиг нар ажиллалаа.

Мөн түүнчлэн Монгол Улсын орчин үеийн дипломат албаны 100 жилийн ойд зориулсан уран бүтээлийн уралдааныг дүгнэж, шагналыг энэ үеэр гардууллаа.

1. Туужийн төрөлд -До.Цэнджав: Тал сар тууж
2. Нийтлэлийн төрөлд -Л.Удвал: Найрсаг харилцаа хамтын ажиллагааны түүхэн эхлэл
-Б.Ойдов: Монгол улсын дипломат албаны “90-ээд оны дуртгал”
3. Найруулалын төрөлд
-Жа.Пүрэв: Баярын Жаргалсайхан агсаны гэгээн дурсгалд өргөх ерөөл бэлгэдлийн есөн цацал /хөрөг найруулал/
-Ц.Ганболд: Ёстой хүний тухай найруулал
4. Богино шүлгийн төрөлд
-Ө.Гаадармаа: Дэлхийг тамгалсан монгол элч
5. Дурсамжийн төрөлд
-Д.Бямбаа: Монголын дипломат албаны “алтан аргамж” Африкийн зүг сунав
-Г.Баатарчулуун: Хорин зургаан жил дипломат албанд зүтгэсэн нь зэрэг бүтээл шилдгээр шалгарчээ.

No comments:

Post a Comment