Thursday, December 22, 2011

“МОНГОЛ УЛСЫН ГАДААД ХАРИЛЦАА 1911-2011” ҮЗЭСГЭЛЭНГИЙН НЭЭЛТ БОЛОВ






2011 оны 12-р сарын 19

Монгол Улсын орчин үеийн дипломат албаны 100 жилийн ойд зориулан ГХЯ-наас зохион байгуулж буй цуврал арга хэмжээний нэг болох “Монгол Улсын гадаад харилцаа 1911-2011” гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт 2011 оны 12 дугаар сарын 19-ний Даваа гарагийн 12.00 цагт Монголын Уран зургийн галерейд болов.

УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Г.Занданшатар үзэсгэлэнг нээж үг хэлэв. Үзэсгэлэнгийн нээлтэд ГХЯ-ны үе үеийн сайд нар болон ахмад дипломатууд, Гадаад харилцааны яамны газар нэгжийн удирдлагууд, дипломат ажилтнууд, хэвлэл мэдээллийн төлөөлөгчид болон сонирхсон бусад хүмүүс оролцов.

Монгол Улс 1911 онд Манжийн дарлалаас чөлөөлөгдөж тусгаар тогтнолоо зарлан тунхагласан үеэс эхлэн эдүгээ үеийг хүртэлх Монгол улсын гадаад харилцааны түүхийг өгүүлсэн нийт 150 орчим онц сонирхолтой зургийг энэхүү үзэсгэлэнд дэлгэн тавьжээ.

Зургийн үзэсгэлэн Соёлын төв өргөөнд байрлаж буй Монголын Уран зургийн галарейн 2 дугаар давхарт 12 дугаар сарын 19-нөөс 22-ны өдрүүдэд гарах бөгөөд сонирхсон хүмүүс, олон нийт үнэ төлбөргүй үзэж болно.

No comments:

Post a Comment