Monday, January 9, 2012

ГХ-ны сайд Г.Занданшатар БНХАУ-д айлчилна

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Г.Занданшатар БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ян Жэчигийн урилгаар БНХАУ-д 2012 оны 1 сарын 11-15-ны хооронд албан ёсны айлчлал хийнэ.

Энэ удаагийн айлчлалаар БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Вэнь Зябао, ХКН-ын УТТ-ны Байнгын хорооны гишүүн Жоу Юнкан, Гадаад хэргийн сайд Ян Жэчи, Худалдааны яамны сайд Чэнь Дэмин, Хөгжил шинэчлэлийн хорооны дэд дарга Жан Сяоцян нартай албан ёсны уулзалт, яриа хэлэлцээ хийнэ.

Өнгөрсөн онд Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд БНХАУ-д албан ёсны айлчлал хийж, хоёр талын харилцааг стратегийн түншлэлийн түвшинд гарган хөгжүүлэхээр тохиролцсон. Өнөөдөр Монгол, Хятад хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа улс хоорондын харилцааны хамгийн өндөр түвшинд хүрээд байгаа билээ. Иймээс энэ удаагийн Монгол Улсын Гадаад харилцааны сайдын айлчлал энэхүү харилцааг цаашид хөгжүүлэх, гүнзгийрүүлэх ач холбогдолтой юм.

No comments:

Post a Comment