Sunday, July 10, 2011

Хиллари Клинтон баяр наадмын мэнд дэвшүүлэв

Серби, Турк, Болгар, БНАСАУ-ын гадаад хэргийн сайд нар болон АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга, Монгол улсаас хилийн чанадад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд нар Монгол Улсын Гадаад харилцааны сайд Г.Занданшатар болон Монголын нийт ард түмэнд үндэсний их баяр наадмын мэндчилгээ дэвшүүлж баярын цахилгаан ирүүлжээ.

Хүннү гүрэн байгуулагдсаны 2200, Их Монгол улс байгуулагдсаны 805, Ардын хувьсгалын 90 жилийн ойн их баяр наадам болж буйтай холбогдуулан АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон, Сербийн Гадаад хэргийн сайд Вюк Жеремик, БНТУ-ын Гадаад хэргийн сайд Ахмет Давутоулу, БНБолгарУлсын Гадаад хэргийн сайд Николай Младенов, БНАСАУ-ын Гадаад хэргийн сайд Пак Ы Чүн нар болон Монгол Улсаас БНБолгарУ-д суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Ц.Ганхуяг нар Гадаад хэргийн сайд Г.Занданшатарт болон Монголын нийт ард түмэнд баяр наадмын мэнд дэвшүүлж, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөсөн байна.

No comments:

Post a Comment