Friday, July 1, 2011

Г.ЗАНДАНШАТАР САЙД УКРАИН УЛСЫН ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД К.И. ГРИЩЕНКОТОЙ УУЛЗАВ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Украин Улсад хийcэн төрийн айлчлалд оролцсон Монгол Улсын Гадаад харилцааны сайд Г.Занданшатар, Украины Гадаад харилцааны сайд Константи́н Ива́нович Грищенкотай уулзав. Украин Улсын Гадаад Гадаад харилцааны яаманд болсон энэхүү уулзалтын үеэр хоёр талын сонирхсон олон улсын зарим асуудлаар санал солилцож, Ерөнхийлөгчийн айлчлалын дүнгээр гаргасан Монгол, Украины Хамтарсан мэдэгдэлд дэвшүүлсэн Монгол, Украины харилцаа, хамтын ажиллагааг түншлэлийн түвшинд хөгжүүлэх зорилт болон айлчлалын хүрээнд гарын үсэг зурсан бусад хэлэлцээр, баримт бичгүүд, юуны өмнө Монгол, Украины Гадаад яамд хооронд 2012-2013 онд хамтран ажиллах төлөвлөгөөнд тусгасан арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх арга зам, тодорхой алхмуудын талаар талууд зөвлөлдлөө. Украин, Монголын Гадаад яамдын газар, хэлтсүүдийн хооронд хэлхээ холбоо тогтоон, улс төрийн зөвлөлдөх уулзалтыг тогтмолжуулах, Гадаад харилцааны сайд нарын харилцан айлчлалыг ойрын жилүүдэд зохион байгуулах болов. Мөн НҮБ, олон улсын бусад байгууллага, чуулга уулзалтуудын хүрээнд нягт хамтран ажиллах, түүний дотор Монгол Улс энэ оны 7 дугаар сараас эхлэн ойрын хоёр жилийн хугацаанд даргалах Ардчиллын хамтын нийгэмлэгийн хүрээнд харилцан дэмжлэг үзүүлж ажиллахаар тохиролцлоо.

No comments:

Post a Comment