Thursday, March 8, 2012

Гадаад харилцааны сайдын гэргий эмэгтэйчүүдийн баярын арга хэмжээ зохион байгуулав


Гадаад харилцааны сайд Г.Занданшатарын гэргий Г.Отгонгэрэл Олон улсын эмэгтэйчүүдийн өдрийг тохиолдуулан Улаанбаатар хотод суугаа гадаадын ДТГ болон ОУБ-ын Тэргүүн нарын гэргий нарт зориулан 2012 оны 3 дугаар сарын 7-нд улсын Драмын эрдмийн театрт “Монгол ёс заншил” урлагийн тоглолт, коктейлийг зохион байгууллаа.

Уг арга хэмжээг нээж хатагтай Г.Отгонгэрэл үг хэлэв. Арга хэмжээнд Улаанбаатар хотод суугаа гадаадын ДТГ болон ОУБ-ын Тэргүүн нарын гэргий нар болон ГХЯ-ны эмэгтэй дипломат ажилтан нар оролцов.

No comments:

Post a Comment