Tuesday, April 30, 2013

“ШИНЭЧЛЭЛ”-ИЙН ЗАСГИЙН ГАЗАР ЮУГ ШИНЭЧЛЭХ ЕСТОЙ ВЭ?



“ШИНЭЧЛЭЛ”-ИЙН ЗАСГИЙН ГАЗАР ЮУГ ШИНЭЧЛЭХ ЕСТОЙ ВЭ?

Шинэчлэлийн Засгийн газар ажиллаж эхлээд багагүй хугацаа өнгөрлөө Ажиллах гэж хэрэндээ л чармайж байна. Гэвч Монгол хүнд наалдсан  бодит шинэчлэл ву гарав гэхээр гарт баригдаж нүдэнд харагдсан зүйл байхгүй л байна.
Гэхдээ бид сөрөг хүчин гэхээр зөвхөн шүүмжлэх гэж бус хэрэг болвол авах гээхийн ухаанаар хандаасай хэмээн өөрийн бяцхан  санааг эмхэтгэн эрхэм эрх баригчдад танилцуулж байна.
Манай нэг туршлагатай парламентч хэлэхдээ:
“Шинэчлэлийн хэмээх Засгийн газар өнгөрсөн үеийн бүх шинэчлэлийг дангаараа хийчихсэн юм биш. Сүүлийн 20 жилд бид бүгдээрээ шинэчлэлийн төлөө явсан. Одоо Ардчилсан нам юун шинэчлэл яриад байна вэ? Эсхүл ардчиллаас ухарч өөр шинэчлэл хийх гээд байна уу? Ардчилал гэж амны уншлага шиг яриад байдаг үнэндээ ажил хэрэг болгож байгаа ардчилал нь өнөөгийн хууль бус шийдвэрүүд шүү дээ ! гэсэн байдаг. Гэхдээ эдүгээ цагт нийгэмд шинэчлэл хэрэгтэй байна уу? гэвэл хэрэгтэй байна. Өнөөгийн Засгийн газар шиг хагас дутуу төлөвлөгөөгөөр, гүйцэт боловсорсон бодлогогүй зөвхөн юм болгоныг шинэчлэх гэсэн сарнисан бодлого явцгүй болох нь тодорхой. Улс орныхоо хөгжлийн түүхэн явцыг бүхэлд нь шинэчлэнэ гэвэл бүр өрөөсгөл болно.
Шинэчлэл явж явагдсан, хэрхэн амжилтад хүрсэн талаарх улс орнуудын туршлагыг сайн судлах, өөрийн орны өвөрмөц нөхцөлд тохирсон бүхэл бүтэн шинэчлэлийн үзэл баримтлал хэрэгтэй байна. Түүнээс бус 4 жилийн хугацаанд зарим өнгөн засал төдий зүйл хийгээд үр дүнд хүрчихсэн улс орон нэгээхэн ч алга байна.
Ийм байдалд орчихгүйн тулд шинэчлэлийн бодлоготой холбоотой зарим нэг зүйлийг дурдъя.

1.     Юуны өмнө шинэчлэл тодорхой байх ёстой.

Шинэчлэл бол онолын хувьд тасралтгүй процесс боловч түүнийг тодорхой зорилгод хүрэх болон хөгжлийн тодорхой үетэй холбож үздэг. Өөрөөр хэлбэл хөгжлийн тодорхой стратеги (төслийг) хэрэгжүүлэхэд оршино. Түүнээс молекулын эмх замбараагүй хөдөлгөөн шиг  шинэчлэл гэж байхгүй л дээ Шинэчлэлийн зорилго нь тодорхой асуудлуудыг шийдэж үр ашигтай бүтэц бүхий эдийн засгийг буй болгосноор тогтвортой хөгжлийн замналд орох нөхцлийг хангахад чиглэгдэнэ. Ингэснээр дэлхийн технологийн хөгжлийн түвшинд нийцэж, улмаар олон улсын хөдөлмөрийн хувиарын өрсөлдөөнд монгол улс шинэ үүрэгтэй байх боломжийг хангана. Ингэснээр хүн амын орлогын түвшин өндөр байх болно. Ийм шинэчлэл хэрэгжвэл үр дүн нь хамгийн ашигтай байх нь мэдээж юм.
Хамгийн гол нь Монгол хүн сайн сайхан амьдрах нөхцлийг бүрдүүлж, орлого нь нэмэгдсэн байх, дундаж хэсэгт зориулсан эдийн засаг нийгмийн бүтэц байгуулах замаар баян хоосны эрс ялгааг багасгахад чиглэгдвэл илүү үр өгөөжтэй юм. Өөрөөр хэлбэл шинэчлэлийг процесс гэж ойлгохгүй, харин тодорхой төсөл буюу хөгжлийн загвар хэмээн үзэж хэрэгжилтийн хугацаа тодорхой байхыг хэлж байгаа болно. Мөн тодорхой хугацаанд шинэчлэлийн загварын бодлогыг хэрэгжүүлэхтэй уялдсан тодорхой нэртэй байдаг юм байна. Тухайлбал шинэчлэлийн загварыг эрс хувьсгалч,  гарцаагүй амин чухал, гүйцэж түрүүлэх эсвэл нэхэн очих гэсэн гурван хэлбэртэй байх тухай санаанууд яригддаг. Тэдгээрийн дотроос шинэчлэлийн хамгийн чухал шинж нь түүний хэрэгжүүлэх төслууд нь дэлхийд уг үндэстэн хэн бэ? гэдгээ батлахад эрмэлзсэн байдаг. Мөн амин чухал шинэчлэлийг хэрэгжүүлсэн улс орон өөрийн бараа, үйлчилгээгээр гаднын шинэ зах зээл эзэмшихийн тулд дэлхийн хөдөлмөрийн хувиарт орох стратегийн тодорхой үнэлгээтэй байдагт оршино. Энэ нь шинэчлэлийг тодорхой болгосны ачаар түүний чиглэл, эхлэлтийн түвшинг зөв баримжаалах боломжтойг харуулж байна. Үүнтэй уялдуулан судлаачид шинэчлэлийн шийдэж буй асуудлуудтай холбогдуулан байж болох янз бүрийн загваруудыг санал болгосон байдаг. Мөн түүхэн богино хугацаанд тодорхой шинэчлэлийн загварыг хэрэгжүүлэхэд бусад орнуудад технологийн хөгжлийн өөрчлөлт ямагт явагдаж буйг шинэчлэл хийж буй улс орнууд тооцож байх ёстой юм. Өөрөөр хэлбэл хэрэгжүүлж буй шинэчлэлийн төсөл эцсийн үр дүнгээс тэс өөр байхыг үгүйсгэж болохгүй. Үүний зэрэгцээ аль нэгэн улс орнууд шинэчлэлийн хөтөлбөрөө хэрэгжүүлж байхад бусад улс орнууд хөгжлийн дараагийн шинэ өндөр түвшинд хүрч болно.
Шинэчлэлийн өргөн хүрээтэй үйл явцад тодорхой орнуудын гаргасан амжилтын туршлага бусаддаа үлгэр дууриал болдог талаар судлаачид онцлон тэмдэглэсэн байдаг. Өөрөөр хэлбэл шинэчлэлийн мөн чанар нь өмнөхөөс илүү үр дүнг бий болгох утга санааг агуулдаг тул шинэчлэлийн процессын тасралтгүй байхыг улс үндэстний болон дэлхий хэмжээнд гол зарчмаа болгодог. Энэ утгаар дэлхийд түүхийн харьцангуй богино хугацаанд үндсэн өөрчлөлт хийснээр эдийн засгийн амжилтанд хүрсэн амжилттай шинэчлэлүүд цөөн бус юм. Тухайлбал америкийн эдийн засагч У.Ростоугийн ангилалаар XVIII зууны төгсгөлөөс XX зууны эхэн хүртэл үсрэлт хийсэн орнуудад 1833-1860 онд Англи, 1783-1802 онд Франц, 1830-1860 онуудад Бельги, 1843-1860 онуудад АНУ, 1850-1873 онуудад Герман,1878-1900 онуудад Швед, 1878-1914 онуудад Япон, 1890-1914 онуудад Орос, 1896-1914 онуудад Канад гэх мэтээр дүгнэсэн байна. Харин Монгол Улсын хөгжлийн шинэчлэлийн орчин үеийн асуудлуудыг шийдэхэд харьцангуй сүүлийн 50-60 жилд хөдөө аж ахуй болон хөдөө аж ахуй-аж үйлдвэрийн эдийн засагтай байсан орнууд орчин үеийн аж үйлдвэржсэн болон өндөр хөгжилтэй орнууд болж чадсан туршлага сонирхолтой юм. Эдгээр улс гүрнүүд эдийн засгийн үзүүлэлтүүдийн абсолют өндөр өсөлт болон нэг хүнд оногдох ДНБ-ний хэмжээ эрс нэмэгдсэнээс гадна шинэчлэлийн төслийн амжилттай хэрэгжсэний илрэл нь олон улсын хөдөлмөрийн хувиарт шинэ төрөлжилтийг олж, дэлхийн эдийн засагт өөрийн байр сууриа бататгаж чадсанд оршино.
Дэлхийн 2-р дайны дараа шинэчлэлийн төслийг амжилттай хэрэгжүүлсэн орнуудыг хүснэгтээр харуулбал:
Улс орнууд
Засгийн газрын шийдвэртэй ажиллагааны эхлэл
“Тогтвортой” хөгжилд орсон
Үргэлжилсэн хугацаа
Япон
1960 оны эхэн
1970 оны эцэст
20 жил
АНУ
1960 –аад оны эхэн
1980 –ээд он
25 жил
Чили
1960-оны сүүл
1980 –аад оны сүүл
20 жил
Тайван
1970 –аад оны эхэн
1990 –ээд оны сүүл
25 жил
Малайз
1980 –аад оны эхэн
2000 –оны эхэн
20 жил
Израйл
1980 -ээд он
2000 –оны эхэн
20 жил
Энэтхэг
1990 -ээд он 
2000 –д оны эцэст
20 жил
Хятад
1980 –аад он
2000 –д оны эхэнд
20 жил
Өмнөд Солонгос
1980 –аад он
2000 –д оны эхэнд
20 жил
Сингапур
1980 –аад он
1990 –ээд оны эхэн
10-15 жил
Финлянд
1990 –ээд он
2000 –аад он
15-20 жил
Ирланд
1990 –ээд он
2000 –аад он
15-20 жил


Хугацаа ба үр дүн.
Дээрх хүснэгтээс үндэслэн хэд хэдэн дүгнэлт хийж болно.
Нэгдүгээрт: Шинэчлэлийн төслүүдийн хэрэгжилтийн хугацаа хязгаартай байх хэрэгтэй юм. Бүхий л амжилттай шинэчлэлийн төслүүд түүхэн богинохон хугацаа 15-аас 25 жилд хэрэгжсэн байна.
Хоёрдугаарт: Шинэчлэл нь хөгжилтэй орнуудтай харьцуулахад хөгжиж буй орнууд орлогын ялгааг багасгах нийгмийн амин чухал асуудлуудыг шийдэхэд оршино.
Шинэчлэлийг хэрэгжүүлсэн бүх улс гүрнүүд эдийн засгийн хөгжлийн янз бүрийн түвшнээс эхэлсэн ба шинэчлэлийн үр дүнд хөгжлийн өндөр түвшинд хүрсэн ба хөгжлийн түвшнүүд нь ялгаатай байна.
Үүнийг хүснэгтээр харуулбал:
Улс орнууд
Нэг хүнд оногдох ДНБ
(ам.доллар)
Хөдөлмөрийн бүтээмж
(нэг ажиллагсдад оногдох ам.доллар)
Эхлэлийн үед
Төгсгөлийн үед
Эхлэлийн үед
Төгсгөлийн үед
Япон
4000
13000
10000
27000
АНУ
13000
27000
29000
44000
Чили
4000
7000
14000
18000
Тайвань
4000
15000
11000
26000
Малайз
3000
8000
10000
20000
Израйл
10000
16000
-
-
Хятад
1000
4000
3000
7000
Өмнөд Солонгос
4000
13000
14000
30000
Сингапур
7000
15000
-
30000
Финлянд
17000
21000
34000
45000
Ирланд
12000
20000
37000
47000

Эндээс харахад эдийн засгийн үзүүлэлтийн динамикт хөгжлийн эхлэлийн түвшин нөлөөтэй байсан байна. Үүний зэрэгцээ нэг хүнд оногдох ДНБ-ны үзүүлэлт шинэчлэлийг идэвхитэй явуулж эхэлсэн хугацаатай (эхлэлийн хугацаа янз бүр байсан боловч) харьцуулахад төгсгөлийн хугацаанд ойртсон болохыг ажиглаж болно. Тухайлбал эхлэлийн үед нэг хүнд оногдох ДНБ-ны ялгаа 17 дахин байсан бол төгсгөлд 5 дахин илүү болсон байна. Түүнтэй төсөөтэйтөлөвийг хөдөлмөрийн бүтээмжийн динамикт ажиглаж болох бөгөөд эхлэлийн үед ялгаа 12 дахин байсан, төгсгөлд 7 дахинаас илүүгүй байна. Дээрх үзүүлэлтүүдээс гадна шинэчлэлийн үр дүнгийн үнэлгээг нийгэм-эдийн засгийн бусад үзүүлэлтүүдээс харж болно. Тэдгээрийн амжилттай хэрэгжилт нь хүн амын ихэнхийн дэмжлэг чухал үүрэг гүйцэтгэсэн байна. Нийт хүн амын дэмжлэггүйгээр шинэчлэлийг хэрэгжүүлэх боломжгүй юм. Тухайлбал Өмнөд Солонгос зөв шинэчлэлийг хэрэгжүүлснээр нэг хүнд оногдох орлогоор Грек, Португалтай ойролцоо боловч томоохон эдийн засагтай дэлхийн 11 дэхь орон болсон байна. Олон улсын эдийн засгийн хөгжлийн байгууллагын дүгнэсэнээр 1965 онд Өмнөд Солонгос нийгмийн зардалд  ДНБ-ний 1% зарцуулдаг байсан бол одоо эрс өссөн бөгөөд ДНБ-ний 10%-ийг зарцуулдаг болжээ. Өмнөд Солонгост эрүүл мэндийн иж бүрэн даатгал, үндэсний тэтгэвэрийн систем, ажилгүйдлийн даатгал үйлчилж байна.
1960-аад оны дундуур Сингапур хүн амын дөрөвний гурав нь байр хөлслөн амьдардаг байсан бол өнөө үед усан боомт болон санхүүгийн хувьд Азийн өмнө-дорнод хэсэгт дэлхийн хамгийн том төв болсоноос гадна үр ашигтай зам тээврийн дэд бүтэцтэй, орон сууцны чанарыг дээшлүүлсэн, ядуурлыг арилгасан орон болжээ.
1972 онд Энэтхэг улсад 2,6 сая оюутан бүхий 83 их сургууль, 9 дээд сургууль байсан бол 1990-ээд оны төгсгөлд 226 их сургуульд 6,5 сая оюутан сурах болжээ. д Олон улсын амьдралд тодорхой  ийм олон бодит жишээг дурдаж болно

2. Орчин үеийн хөгжлийн шинэчлэлийн онолд танилцах аялал бус дотоодын инновацийн бүсүүд өмин чхуал үүрэгтэй

Инновацийн хөгжлийг хөхүүлэхийн тулд дэлхийн практикт эдийн засгийн онцгой бүс хэмээн хэлбэрийг ашигласан. Эдитйн засгийн онцгой бүст шинэ технологийг нэвтрүүлэх, боловсруулах, үндэсний экспортын чадавхийг нэмэгдүүлэх чиглэлээр тодорхой зорилго бүхий өндөр технологийг бий болгоход гадаадын хөрөнгө оруулалтыг хангах онцгой нөхцлийг бүрдүүлэхэд оршино.  Тийм бүс нутгийг бий болгохдоо, Тухайлбал Сайншанд, Замын үүд   инновац стратегийг хэрэгжүүлэхэд кластерийн хандлагыг баримтлах нь уг бүс нутагт байрлах эрдэм шинжилгээ, сургалтын бүтцийг том, дунд, жижиг бизнес, санхүүгийн бүтэц, үйлчилгээний төвүүдийг хооронд нь уян хатан харилцан үйлчилгээг хангасан туслах чанарын синергетик үр ашгийг авах боломжтой юм. Дашрамд дурдахад Ерөнхий сайд Алтанхуяг та өмнөх хамтарсан Засгийн газарт  Чөлөөт бүсийн асуудал хариуцаж байсан билээ.

 Эдгээр кластерууд хөрөнгө оруулалтын хувьд нээлттэй байх чанартай. Нөгөө талаас түүнтэй бүс нутгийн гаднах бусад аж ахуйн нэгж, эрдэм шинжилгээний төвүүдтэй тогтмол харилцаатай байснаар материаллаг болон хөдөлмөрийн нөөцийн урсгал хангагдана. Нөгөөтэйгүүр тэдгээрийн оролцоотойгоор улс орны эдийн засгийг бүхэлд нь инновациар “халдваржуулах“ процесс явагдана гэсэн үг юм.
Төрийн идэвхитэй дэмжлэг болон бизнесийн хувьд чөлөөтэй нөхцөл бүрдүүлэх замаар технологийн кластер бүрдүүлэх нь дэлхийн хэмжээний чиг баримжаа болоод байна. Эдгээр кластерууд нь янз бүрийн хэлбэртэй байх бөгөөд тухайлбал технопарк, технополис, инноваци технологийн төв, технологи нэвтрүүлэх онцгой бүс гэх мэт. Түлхүүр технологийг  хөгжүүлэхэд үр ашигтай байснаар дэлхийд мэдрэгдсэн тодорхой кластерууд бий болсоны нэг жишээ бол АНУ-ын “Царууцын хөндий” хэмээх кластер юм.
Шинжээчдийн үнэлгээгээр өнөө үед дэлхийн эдийн засгийн 50 орчим хувь нь кластерт хамрагдсан байна. Тухайлбал АНУ-д кластерийн хүрээнд аж ахуй нэгжүүдийн 50-иас дээш хувь хамаарагдан ажилласанаар ДНБ-ний 60 орчим хувийг үйлдвэрлэдэг ажээ. Мөн Европын холбоонд 2000 гаруй кластер байдагд нийт ажиллагсдын 38 гаруй хувь ажиллаж байна.
Кластерийн байршлыг тодорхой орнуудын  хувьд хүснэгтээр харуулбал:

Улс, орнууд
Кластерийн тоо
Англи
168
Герман
32
Дани
34
 Итали
206
Энэтхэг
106
Нидирланд
20
АНУ
380
Франц
96
Финланд
9

Хятад улсад технологийн кластерийн төслүүд хэрэгжсэний нэг бол Чжунгуаньцуны технопарк юм. Сүүлийн жилүүдэд Тяньцзины технополис гадаадын залуу мэргэжилтэнгүүдийг ихээр татах болсон бөгөөд тэр нь Тяньцзины усан порт, түүний татваргүй бүс, Тяньцзины биотехнологоор төрөлжсөн техник эдийн засгийн эзэмшлийн дүүрэг гэсэн 3 сектор ажиллаж байна. Мөн биологи, эрүүл мэндтэй холбоотой үйлдвэрлэлийн газрууд, арилжааны бүтэц, эрдэм шинжилгээний лабораторуудыг түшиглэсэн Дани-Шведийн Медиконы хөндий юм. Япон улсад Кюсю арал нь цахим технологоор дэлхийдалдаршаад 40-өөд жил болж байна. Франц улсад автоматикаас цахим техник хүртэл,алсын холбоо, компьютерийн технологи, биотехнологи, эрүүд мэнд, эм үйлдвэрлэл зэрэг салбарын ирээдүйн технологийн өргөн хүрээ бүхий Софи-Антиполиси бий болжээ. Англи улсын Кембридж хотод 1998 онд бий болсон технополис нь аажмаар өндөр технологийн хүчтэй төв болон хувираад байна. Уг төвийн үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл нь нэмүү өртөг бүхий мэдээллийн технологи, био-эрүүл мэндийн технологи юм.
Малайз улсад байдаг “тэг”-ээс эхэлсэн компьютерийн хог Сайбердж нь өнөө үед тоон технологи боловсруулах болон боловсруулалтаар алдаршиж байна. 20-р зууны 2-р хагаст хоёр удаа нефтийн хямралд хүнд өртөгдсөн Тайваний эдийн засгийг шинэчилэхэд Синьчжугийн технопарк үндсэн талбар болжээ. Уг паркийг бий болгох шийдвэрийг 1970-аад оны төгсгөлд Тайваны ерөнхийлөгч гаргажээ. Синьчжугийн технопаркийн амжилтанд компьютерийн технологийн салбарт гадаадад ажиллаж буй Тайвань мэргэжилтэнгүүд чухал үүрэг гүйцэтгэжээ. Мөн Синьчжу технопаркийн амжилт нь төрийн туйлбартай зүтгэл, ажилч уур амьсгал, өндөр мэргэжлийн боловсон хүчний хангамж, хөгжлийн тэргүүлэх чиглэлийн зөв сонголт гэсэн хэд хэдэн хүчин зүйл сайн хослол байснаар тайлбарлагдана. 2010 оны эхэнд Синьчжугийн технопаркт 130000 орчим хүн ажиллаж байгаагийн дотор 30% нь судалгаа шинжилгээ, зохион бүтээхэд ажилладаг ба бусад нь үйлдвэрлэлд хамаарагдана.  Эдгээрээс 90000 ажилтан нь их сургуулийн боловсролтой, бол тэдний 30% нь магистраас дээш зэрэгтэй ажээ.
 Израйл улсад хамгийн алдартай технологийн кластер нь Silicon Wadi парк бөгөөд түүний АНУ-ын Калифорни мужийн “Царууцын хөндий”–н дараа орох инновацийн төв хэмээн нэрлэдэг.Silicon Wadi–д мэдээллийн технологи, компьютерийн зохион бүтээлт, холбооны систем, биотехнологи, эм үйлдвэрлэл, тусгай зохицуулалт бүхий оптоэлектроник зэрэг чиглэлүүдэд ажилладаг пүүс, компаниуд байршина.
Silicon Wadi-ийн паркийн хөгжилд венчур хөрөнгө оруулалтыг хөхүүлсэн төрийн дэмжлэг онцгой үүрэг гүйцэтгэсэн байна.

3.    Шинэчлэлийн гадаад хүчин зүйлс

Шинэчлэлийн төслүүд нь түүнийг хэрэгжүүлэхээр зорьсон улс орнууд юуны түрүүнд дотоодын нөөц бололцоонд хүчээ төвлөрүүлсэнээр амжилтанд хүрсэн хэдий ч гадны хүчин зүйлсийг ашиглаагүй нэг ч төсөл хэрэгжээгүй болно. Гадны хүчин зүйлс зарим орнуудад туслах чанартай байхад заримд нь суурь ач холбогдолтой байв. Энд геополитик болон эдийн засгийн аль аль хүчин зүйлс чухал байсан байна. Эдийн засгийн хүчин зүйлсийн хувьд гадаадын хөрөнгө оруулалт,  импортын технологи, гадаадын өндөр мэргэжилтнүүд, шинэчлэлийг хийх орлогын эх үүсвэр болох экспорт, олон улсын зээл зэргийг тодруулж болно. Эдгээр хүчин зүйлсийн нөлөөллийг хүснэгтээр харуулбал:
Улс орнууд
Гадны хөрөнгө оруулалт
Импортын технологи
Гадны мэргэжилтэн-гүүд
Экспорт
Олон улсын зээл
Япон
+
+
-
+
+
АНУ
+
-
+
+
+
Чили
+
+
-
+
+
Тайвань
+
+
-
+
+
Малайз
+
+
-
+
+
Израль
+
-
+
+
+
Энэтхэг
+
+
-
+
+
Хятад
+
+
-
+
+
Өмнөд Солонгос
+
+
-
+
+
Сингапур
+
+
-
+
+
Финлянд
+
-
-
+
+
Ирланд
+
+
+
+
+














Энд нэмэх тэмдэг нь уг хүчин зүйл илүү үүрэгтэй байсныг илэрхийлж байгаа бол хасах тэмдэг нь уг хүчин зүйл сул буюу бараг хэрэггүй болохыг илтгэнэ. Дээрхи хүснэгтээс харахад бүх шинэчлэлийн төслүүдэд гадаадын хөрөнгө оруулалтын  шийдвэрлэх нөлөөтэй байсныг ажиглахаас гадна тэр нь шинэ технологи, өндөр мэргэжилтэн татаж инновацийн салбар болон үйлдвэрлэлийг хөгжүүлсэн байна. Тухайлбал дэлхийн хамгийн том эдийн засагтай АНУ 1990-ээд онд дэлхийн шууд хөрөнгө оруулалтын 25% -ийг төвлөрүүлж байжээ. Зарим хөгжиж буй орнуудад /Тайвань, Малайз, Сингапур, Хятад/ шинэ эдийн засгийг бий болгоход гадаадын шууд хөрөнгө оруулалт хийх тааламжтай нөхцлийг бий болгожээ. Тухайлбал Хятад улсад 1981-2006 онуудад гадаадын хөрөнгө оруулалт 80 дахин өссөн бөгөөд 1990 онд уг хөрөнгө оруулалт ДНБ-ний 10.1% -ийн өсөлтийн дунджаар 3%-ийг хангасан байна. Мөн гадаадын хөрөнгө оруулалт, мэргэжилтэнг татах нэг хэлбэр нь гадаадын пүүс компаниуд салбараа нээх боломж олгох, хамтарсан пүүс, компани байгуулах тааламжтай эрх зүйн орчин, нөхцөл бүрдүүлэх явдал юм. Тухайлбал Израйл улсад олон улсын нэрд гарсан Intel, IBM, Google, Hewlett-Packard, Philips,Cusro систем, Oracle Corporation, SAP, BMC software, Microsoft, Motorolla пүүсүүд салбараа нээсэн байна. Ингэсний үр дүнд Intel-ийн салбар хоёр цөм бүхий Core duo процессор шинээр бүтээсэн бол Cisco-ийн салбар нь дэлхийд хамгийн хүчтэй навигатор CRS-1-ийг бүтээжээ. Гадаадын технологийн импорт болон нутагшуулалт Япон, Өмнөд Солонгосийн эдийн засгийн шинэчлэлд ихээхэн үр дүнд хүргэжээ.
Мөн амжилттай хэрэгжсэн шинэчлэлийн төслүүдэд уламжлалт болон шинэ компаниудын бүтээгдэхүүний экспорт ихээхэн үүрэг гүйцэтгэсэн байна.  Энэ нь шинэчлэлийн хөгжлийн санхүүгийн шинэ урсгалыг хангасан ажээ. Инновацийн үсрэлт нь эдийн засгийн тодорхой секторуудад ихэвчлэн явагддаг байна.Энэ нь жижиг орнуудад хамгийн чухал юм. Тухайлбал Тайваньд өнөө үед дэлхийн бичил чип үйлдвэрлэлийн 30% оногдож байгаа нь түүнийг ахуйн цахим техник, компьютер, программ хангамж болон сканераас эхлээд монитор хүртэл  туслах чанарын төхөөрөмжүүд нь дэлхийн үйлдвэрлэлийн 30-70%-ийг Тайваньд ноогдох түвшинд хүргэсэн байна. Ийнхүү тодорхой үйлдвэрлэлийг сонгон хөгжих нь олон улсын хөдөлмөрийн хувиар, худалдаанд идэвхитэй оролцох тэмүүлэлийн илэрхийлэл юм.
Тухайлбал Энэтхэг улс 1970-аад оны хагасаас программ хангамж экспортолж эхэлсэн бол 2000-аад онд уг үзүүлэлтээр дэлхийд 1-р байранд орж билээ.
2008 оны байдлаар Энэтхэг улс программ хангамжаар дэлхийн зах зээлийн 30%-ийг эзэлж, жилд дунджаар программын экспортоор 100 миллиард доллар олж байна. Энэ нь Оросын холбооны улсын нефтийн бүтээгдэхүүний экспортын орлоготой дүйцхүйц болжээ. Шинэчлэлийн төслүүдийн амжилттай хэрэгжилт нь хүмүүсийн шилжих хөдөлгөөний уян хатан бодлоготой уялдах бөгөөд тухайлбал АНУ-ын “Царууцын хөндий” дахь пүүс компаниуд гадаадын 2 сая гаруй өндөр мэргэжлийн программ зохиогчид, компьютерийн инженерүүд ажиллаж байна.

4.    ДҮГНЭЛТ

Шинэчлэлийг амжилттай хэрэгжүүлсэн орнуудад ч тогтвортой байдлыг  урт удаан хугацаанд баталгаажуулахгүй байуж болно.  Үүний тод илрэл бол 2008-2009 оны дэлхийн хямрал илтгэх бөгөөд шинэчлэлийн төслийг амжилттай хэрэгжүүлсэн зарим улс орнуудад хүндээр туссан билээ. Гэвч энэхүү хямрал нь гадаад орнуудад орчин үеийн хөгжлийн шинэ дуудлагад хариулт болох шинэчлэлийн шинэ давалгааг түргэсгэхэд хүргэсэн юм. Иймд шинэчлэл бол тасралтгүй процесс бөгөөд түүний үр дүнд хөгжилд ямар өөрчлөлт хийж болохыг өмнө өгүүлсэн баримт дүгнэлтүүд харуулж байгаа юм. Иймд Монгол улсад уг процесс хэрхэн өрнөх талаар шинжлэх ухааны үндэслэлтэй нэгдсэн стратеги буй болгох нь чухал юм. Жижиг эдийн засагтай гэсэн ойлголтонд хязгаарлагдах бус харьцангуй богино хугацаанд өөрчлөлт хийсэн төстэй орнуудын /Сингапур, Малайз/ туршлагыг анхааралтай судалж, өөрийн тэргүүлэх чиг баримжааг зөв тодорхойлж дэлхийн хөгжилд хөл нийлүүлэн алхах боломжоо алдахгүй байх түүхэн сонголт Монголчуудын өмнө тавигдаж байна. Юуны түрүүнд шинэчлэлийг явуулах үндэсний инновацийн системийг үе шаттай буй болгохоос эхлэх нь амжилтанд хүрэх үндэслэл болно хэмээн үзэж байна. Түүнээс дутуугүй чухал асуудал бол нийгмийн зөвшилцөлийг хангах замаар улс төрийн тогтвортой байдлыг бий болгох явдал мөн.

No comments:

Post a Comment