Monday, April 11, 2011

ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Г.ЗАНДАНШАТАР АНЭУ-Д АЖЛЫН АЙЛЧЛАЛ ХИЙВ




<!--[if gte mso 9]> Normal 0 false false false EN-US X-NONE X-NONE MicrosoftInternetExplorer4





Монгол Улсын Гадаад харилцааны сайд Г.Занданшатар Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу Даби хотноо 2011 оны 4 дүгээр сарын 4-5-ны өдрүүдэд болсон Олон улсын сэргээгдэх эрчим хүчний агентлаг (ОУСЭХА)-ийн Ассамблейн анхдугаар чуулганд оролцож, 5-6-ны өдрүүдэд АНЭУ-д ажлын айлчлал хийв. Айлчлалынхаа хүрээнд сайд Г.Занданшатар АНЭУ-ын Гадаад хэргийн сайд Шейх Абдулла бин Заид Аль-Нахъяан-тай уулзаж, хоёр орны харилцаа хамтын ажиллагааг бэхжүүлэх, эрчим хүч, хөдөө аж ахуй, уул уурхай, барилгын салбарт хамтран ажиллах асуудлаар санал солилцож, Монгол Улсад тааламжтай цагтаа айлчлахыг урив.

Шейх Абдулла Монгол Улстай харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх их хүсэл эрмэлзэлтэй байгаа бөгөөд хоёр орны хооронд бат бэх, тогтвортой харилцааг хөгжүүлэхийг зорьж байгаагаа илэрхийлж, цаашид хөрөнгө оруулалтыг дэмжих зорилгоор Хөрөнгө оруулалтыг хамгаалах, хөхиүлэн дэмжих тухай хэлэлцээр, Давхар татвараас харилцан чөлөөлөх тухай хэлэлцээр зэргийг ойрын хугацаанд соёрхон батлах нь чухал гэдгийг онцлон тэмдэглэв.

Түүнчлэн, Гадаад харилцааны сайд Г.Занданшатар АНЭУ-ын Дээд боловсрол, шинжлэх ухааны сайд Шейх Нахъяан бин Мубарак Аль-Нахъяан-тай уулзаж, хоёр орны боловсролын салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх, АНЭУ-д суралцуулах Монгол оюутны тоог нэмэгдүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлэв. Мөн Эмиратын Цөмийн эрчим хүчний корпорацийн удирдлагатай уулзаж, цөмийн эрчим хүчийг энхийн зорилгоор ашиглахад хамтран ажиллах асуудлын талаар санал солилцсон болно.

No comments:

Post a Comment