Wednesday, March 2, 2011

Европын Холбоо Төлөөлөгчийн газраа Улаанбаатарт нээнэ

Европын Холбооны Төлөөлөгчийн газрыг Улаанбаатар хотноо нээхэд туслалцаа үзүүлэхийг хүсч, ЕХ-ны Гадаад хэрэг, аюулгүйн бодлогын Дээд төлөөлөгч, Европын Комиссын дэд Ерөнхийлөгч К.Аштонд Монгол Улсын Гадаад харилцааны сайд Г.Занданшатар захидал илгээж байсан.

Европын холбооны Төлөөлөгчийн газрыг Улаанбаатарт нээх асуудлыг Европын холбооны үндсэн гурван байгууллага болох Европын Комисс, Европын Гадаад харилцааны алба, Европын Парламент гурвуулаа дэмжиж, холбогдох арга хэмжээ авахаар ажиллаж байгаа тухай Европын Парламент дахь Төв Ази, Монголын бүлгийн дарга Паоло Барталоцци хариу захидал ирүүлжээ. Мөн ойрын хугацаанд түншлэл хамтын ажиллагааны хэлэлцээр байгуулах, ЕХ-оос Мэргэжлийн сургалт боловсролын тогтолцоо, хүний эрх, засаглал, ардчилсан тогтолцооны шинэчлэлд 15 сая еврогийн тусламж үзүүлэхээр болсноо тус тус дуулгасан байна.

No comments:

Post a Comment