Женев дэх НҮБ-ын төвд 3 дугаар сарын 25-28-ны өдрүүдэд ажлын айлчлал хийж буй Гадаад харилцааны сайд Г.Занданшатар Дэлхийн худалдааны байгууллага (ДХБ)-ын Ерөнхий захирал Паскаль Лами-тай уулзаж, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.
Уулзалтын үеэр сайд Г.Занданшатар Монгол Улс ДХБ-д нэгдэн орсоны 15 жилийн ой энэ онд тохиож буйг тэмдэглээд манай улсын гадаад худалдааны бодлого, эдийн засгийн эрчимтэй өсөлт, хөгжлийн талаар танилцуулж, олон улсын эдийн засгийн интеграцид өргөн хүрээнд нэгдэхэд тулгарч буй саад бэрхшээлийн талаар ярилцав. Түүнчлэн олон улсын худалдааны эрх зүй, дүрэм журамд үндэслэсэн олон талт худалдааны тогтолцоо нь нээлттэй, чөлөөт худалдааг хөгжүүлж буй хөгжиж буй орнууд тэр дундаа томоохон хоёр орны дунд байрлалтай Монгол Улсын хувьд улам бүр чухал ач холбогдолтой болж буйг сайд Г.Занданшатар онцолж, ДХБ-ын Ерөнхий захирлыг тааламжтай цагтаа манай улсад айлчлахыг урив.
No comments:
Post a Comment