Monday, April 4, 2011

ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Г.ЗАНДАНШАТАР ОУСЭХА-ИЙН АССАМБЛЕЙН АНХДУГААР ЧУУЛГАНД ОРОЛЦОЖ БАЙНА









Арабын Нэгдсэн Эмират Улс (АНЭУ)-ын Абу Даби хотноо 2011 оны 4 дүгээр сарын 4-5-ны өдрүүдэд болж буй Олон улсын сэргээгдэх эрчим хүчний агентлаг (ОУСЭХА)-ийн Ассамблейн анхдугаар чуулганд Гадаад харилцааны сайд Г.Занданшатар оролцож Монгол Улсын Засгийн газрын байр суурийг илэрхийлэв. Тэрээр ОУСЭХА-ийн Ассамблейн анхдугаар чуулган нь олон улсын хамтын нийгэмлэгийн хүрээнд улс төрийн хийгээд түүхэн ач холбогдолтойг дурдаж, Дүрмийг нь соёрхон баталсан анхдагч нэг орны хувьд Монгол Улс Агентлагийн үүрэг роль, тавьж буй зорилт, үйл ажиллагаанд чухал ач холбогдол өгч буйгаа тэмдэглэв.
Сэргээгдэх эрчим хүчний арвин нөөцөө өргөн ашиглан түүнийг эрчимтэй хөгжүүлэх нь Монгол Улсын хөгжлийн стратеги, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн тэргүүлэх чиглэлүүдийн нэг болохыг сайд Г.Занданшатар онцолж, сэргээгдэх эрчим хүчний салбарт Засгийн газраас авч хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааг танилцуулав.

Түүнчлэн Монгол Улс тус Агентлагийг үүсгэн байгуулагч улсын хувьд ОУСЭХА-ийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцох, агентлагтай хамтын ажиллагааг хөгжүүлэх, тухайлбал, сэргээгдэх эрчим хүчний нөөц, өгөгдөл, мэдээллийн сан бүрдүүлэх, нар, салхины нөөцийн асуудлаар судалгаа хийх, олон улсын болон бүс нутгийн түвшинд сургалт зохион байгуулах, боловсон хүчний чадавхийг бэхжүүлэх чиглэлээр агентлагтай хамтран хөтөлбөр, төсөл хэрэгжүүлэхийг зорьж буйгаа мөн Гадаад харилцааны сайд Г.Занданшатар илэрхийлсэн болно.

ОУСЭХА -ийг үүсгэн байгуулах олон улсын Бага хурал 2009 оны 1 дүгээр сард Бонн хотноо болж Агентлагийн Дүрмийг баталсан. Дүрэм 2010 оны 7 дугаар сард хүчин төгөлдөр болсон бөгөөд одоогийн байдлаар түүнд 148 улс гарын үсэг зурж, 69 улс соёрхон батлаад байна. Агентлагийн Ассамблейн анхдугаар чуулганд 157 орны 800 гаруй төлөөлөгчид оролцож байгаа бөгөөд 80 гаруй улс Ерөнхий сайд, Гадаад харилцааны сайд болон сэргээгдэх эрчим хүчний салбарын сайдын түвшинд оролцож байна.

Гадаад харилцааны сайд Г.Занданшатар ОУСЭХА-ийн Ассамблейн чуулганд оролцох үеэрээ Камерун, Эритрей, Уганда, Гамби, Тувалу, Брунди, Соломоны Арлууд, Маршалын Арлууд зэрэг орны Гадаад хэргийн сайд нартай уулзаж тэдгээр улстай дипломат харилцаа тогтоох сонирхолтой байгаагаа илэрхийлэв. Орчин цагийн Дипломат алба үүссэний 100 жилийн ойг угтах ажлын хүрээнд дипломат харилцаа тогтоогүй 40 гаруй улстай дипломат харилцаа тогтоохоор зорьж байгаа болно.

Гадаад харилцааны сайд Г.Занданшатар ОУСЭХА-ийн Ассамблейн чуулганд оролцох үеэрээ Арабын Эмират Улсад ажил, хэргийн уулзалтууд хийж байгаа бөгөөд мөн түүнчлэн Абу Даби хотноо аялан тоглолт хийж буй “Гайхамшигт урлаг” монгол циркийн уран бүтээлчид болон, Эмират Улсад суралцаж буй монгол оюутнуудтай уулзаж ярилцав.

Thursday, March 24, 2011

Foreign ministers of S. Korea, Mongolia agree to deepen cooperation

SEOUL, March 24 (Yonhap) -- Foreign Minister Kim Sung-hwan met with Mongolian Foreign Minister Gombojav Zandanshatar on Thursday and agreed to deepen relations and cooperation between the two countries, the ministry said.

Zandanshatar arrived in Seoul on Wednesday to accompany Prime Minister Sukhbaatar Batbold on a three-day visit at the invitation of South Korean Prime Minister Kim Hwang-sik to mark the Year of Mongolia here.

In Thursday's talks, Kim and Zandanshatar expressed appreciation for the rapid development of relations between the two sides since their 1990 establishment of ties and agreed to further move the relations forward, the ministry said in a statement.

The ministers also agreed to strengthen substantial cooperation in senior officials' exchanges, polices on North Korea and energy and resources development, the statement said.

jschang@yna.co.kr
(END)